studying student

MGL Math Center-д тавтай морил!

MGL Математикийн төвд тавтай морил! Бид туршлагатай багш нарын шалгарсан сургалтын хөтөлбөрөөр сурагчидтай ажиллаж , математикийн хичээлд нь амжилт гаргахад туслахыг зорьж байна. Та энэ хуудаснаас манай сургалттай холбоотой дүрэм журам , түгээмэл асуултууд гэх мэт бүхий л мэдээллийг авч болох юм.

Манай сургалт хэрхэн явагддаг вэ

Цөөн сурагчидтай анги дүүргэлт

  • Нэг ангид 6 хүртэлх хүүхүүдтэй ангиар хичээллэдэг.
  • Хэдий нэг ангид 5-6 сурагчид байдаг ч , сурагч болгон өөрсдийн гаргаж өгсөн програмын дагуу бие дааж ажилладаг.

Хичээлийн хугацаа ба давтамж

  • Жирийн ангиуд 1 цаг ( 60 минут ) хичээллэнэ.
  • Их сургуулийн шалгалтанд бэлдэх ангиуд 2 цаг хичээллэнэ.
  • Хэрэгцээнээс хамааран сурагчид долоо хоногт 1 эсвэл 2 удаа ирэхээр хуваариа тохирч болно .

Сурагчдад тааруулсан сурах арга барил

  • Бага дунд ангийн сурагчдаас түвшин тогтоох шалгалт авсны дараа тохирсон програмын дагуу сургалт явагдана.
  • Ахлах ангийн сурагчдид сургуульд сурч байгаа сэдэвт нь үндэслэн нэмэлт тусламж маягаар хичээллэнэ.

Бие дааж сурах

  • Манай сургалтын гол зорилгуудын нэг нь сурагчдад бие дааж сурахыг заах юм.
  • Бид сурагчдад ангид болон гэртээ бие дааж хийх дасгал ажилууд ихээр өгдөг.

Цагийн хуваарь ба ирцийн бодлого

Цагийн хуваариа тохирох

  • Түвшин тогтоох шалгалт авсны дараагаар та манайд хүүхдээ явуулахаар шийдвэл бидэнд хичээлд явах боломжтой өдөр цагуудаа хэлнэ үү.
  • Бид өөрсдийн болон таний боломжит цагт тохируулан таньд боломжит хуваарийг санал болгох болно.
  • Хуваариа тохирсны дараа зөвхөн тохирсон хувиараар хичээлдээ явна.
  • Бүх хүүхдүүд тогтсон цагын хуваарьтай байдаг тул цагийн хуваариа солих нь бидэнд хүндрэлтэй байдаг. Гэхдээ ямар нэг асуудал гарч хуваариа солихоос аргагүй болсон тохиолдолд бидэнд мэдэгдэнэ үү, таны хуваарьт тааруулсан цаг гаргах гэж хичээх болно.

Хичээл алгасах болон ирцийн бодлого

  • Хичээлд ирж чадахгүйгээ дор хаяж 24 цагийн өмнө мэдэгдсэн тохиолдолд , сард нэг удаа хичээл нөхөж болно.
  • Мэдэгдэлгүй тасалсан хичээлийг нөхөхгүй болно.
  • Багш хичээл орж чадахгүй тохиолдолд хичээл нөхөж орно.
  • Баярын амралтаар ороогүй хичээлийг нөхөхгүй болно.

📅 Хичээл орохгүй баярын өдрүүд :

  • Major U.S. Holidays:
    • Christmas Eve
    • Christmas Day
    • New Year’s Day
    • Thanksgiving Day
    • July 4th (Independence Day)
  • Major Mongolian Holidays:
    • Tsagaan Sar (Lunar New Year)
    • Naadam Festival

Сургалтыг зогсоох болон төлбөр буцаах бодлого

  • Хэрвээ та сургалтыг зогсоохыг хүсэж байвал төлсөн сараа дуусгахыг зөвлөж байна. Учир нь бид төлсөн сарын төлбөрийг буцаан олгодоггүй болно.

Сурагч болон эцэг эхээс шаардагдах зүйлс

Сурагчаас шаардагдах зүйлс

Сургалтанд амжилттай байхын тулд сурагч дараах зүйлсийг дагаж мөрдөнө үү:
✅ Цагтаа ирэх.
✅ Авчрах хэрэгтэй зүйлс: харандаа , балруул , хавтас.
✅ Гэрийн даалгаврыг дараагийн хичээлээс өмнө хийж дуусгах.
✅ Багшийг сайн сонсож, хүндэтгэлтэй харьцах
✅ Мэдэхгүй зүйлсээ сайн асуух
✅ Анхааралаа сайн хандуулж бусад сурагчдад садаа болохгүй байх.
🚫 Утас болон бусад электрон төхөөрөмж ашиглахгүй байх
🚫 Дуу хөгжим ангид сонсохгүй байх.

Хүн болгоны цаг үнэтэй тул анхааралтай идэвхтэй байж ангид байх хугацаандаа хичээж суралцана уу.

Эцэг эхээс шаардагдах зүйлс

Эцэг эхийн оролцоо нь хүүхдийн амжилтанд маш чухал юм.
✅ Идэвхтэй байж биднээс тогтмол хүүхдийнхээ талаар асууж анхаарна уу.
✅ Гэрийн даалгаврыг хатуу дүрэмтэйгээр хийлгэнэ үү,бие дааж суух нь сурахад хамгийн чухал юм.
✅ Бага насны хүүхдүүдэд сууж сурахад нь тусалж, тогтсон хуваариар даалгавар хичээлийг нь хийлгэж, дадал суулгахад нь тусална уу.
✅ Хамгийн амжилттай сурагчдийн эцэг эхчүүд, хамгийн их хүүхдүүддээ анхаардаггэдгийг ойлгоно уу.

💡 Сургалтанд явах нь таны хүүхдийн боловсролд хэрэгтэй ч, хүүхдийн боловсролд хамгийн том нөлөө бол эцэх эх юм.

Төлбөр

At MGL Math Center, we use a flat monthly tuition model to keep things simple, consistent, and fair for families. This ensures predictable payments while allowing students to stay on track all year long.

📅 Monthly Tuition Rates

FrequencyMonthly RateSessions Included (on average)
7 хоногт нэг удаа$130/month~4–5 sessions/month
Долоо хоногт 2 удаа$260/month~8–10 sessions/month
  • Tuition is flat regardless of how many sessions fall in a given month.
  • Over the course of the year, each student receives all their sessions without overpaying or underpaying.
  • No adjustments for months with holidays — those are factored into the annual schedule.

💳 Payment Policy

  • Tuition is due monthly on the same date your child began attending.
    (e.g., If your child started on the 10th, future payments are due on the 10th of each month.)
  • A $25 applies if payment is not received within 5 days.
  • Students more than 10 days overdue may be temporarily paused from attending class until payment is made.

👨‍👩‍👧‍👦 Гэр бүлийн хөнгөлөлт

  • Families with multiple children attending долоо хоногт 2 удаа явж байгаа тохиолдолд $40/month discount per additional child.

🔁 Missed Classes & Make-Up Policy

  • Once-a-week students: Up to 1 makeup lesson per month
  • Twice-a-week students: Up to 2 makeups per month
  • All makeups must be requested in advance using our online form: [Make Up Form]
  • We will notify you of available options for the makeup class.
  • Missed sessions without prior notice or unused makeups do not carry over to future months.
  • No makeups are provided for major holidays (already factored into the annual schedule).

Төлбөр төлөх боломжууд

Бэлэн мөнгөөр
Zelle (Онлайнаар)

Харилцаа болон ахиц дэвшилт хянах

Бид сурагчийн ахиц дэвшилтийг хэрхэн хянадаг вэ

Анхны түвшин тогтоох шалгалтаас хойш бид дараах аргуудаар ахицыг хянадаг :
📌 Шинэ сэдэв үзэж дууссаны дараа болон хэсэг хугацаа өнгөрсний дараа бид гэрийн даалгаварт эсвэл ангид шалгалт авдаг .
📌 Сарын тайлан -г сар дууссаны дараа цаасаар өгдөг , үүнд тухайн сард юу сурсан , даалгавараа хэр хийсэн гэх мэт мэдээллүүдийг авч болно. ( Удахгүй бид тайланг онлайнаар явуулдаг болох болно. )

Бид тогтмол шалгалт авч , сурагчдын сурсан зүйлийг олон дахин давтан хийлгэж байж удаан хугацааны турш хэрэглэх мэдлэг болгох гэж хичээдэг.

Эцэг эхийн харилцаа болон дэмжлэг

Бид эцэг эхчүүдтэй хамтарч ажилласанаар хүүхдүүдийн маань ахиц улам сайн байна гэдэгт итгэдэг.

  • Хэрэв хүүхэд тань гэрийн даалгавараа хийхгүй , ангид үймүүлэх зэрэг асуудлууд гаргавал таньтай холбогдох болно.
  • Мөн эцэг эхчүүд хэзээд хүүхдийнхээ талаар асууж , ахиц дэвшил , алдаа дутагдалынх нь талаар ярилцах боломжтой.

Бидэнтэй хэрхэн холбогдох вэ

📞 Утас / Мэссеж: 952-220-5716
🏫 Биеэр :Ажилын цагаар цаг аван хүүхдүүдийнхээ талаар ярилцаж заавар зөвөлгөө авч болно.

💡 Таны оролцоо хүүхдийн тань амжилтанд маш том нөлөөтэй юм !

Түгээмэл асуултууд

Явц:
1️⃣ Сургалтын төвтэй холбогдож түвшин тогтоох шалгалтын цаг авах.
2️⃣ Вэбсайт дээрх бүртгэлийн форм бөгөлж боломжит цагуудаа хэлэх.
3️⃣ Орон тоо гармагц бид таньтай холбогдож хуваариа тохирох болно.
4️⃣ Эхний хичээлдээ ирж , сургалтын төлбөрөө төлөх.

✅ Гэрийн даалгаврыг нь тогтмол шалгаж, хатуу дүрэм журам гэртэй тогтоох
✅ Багштай тогтмол харилцаатай байж , хүүхдийнхээ талаар асуух.
✅ Хүүхдүүдээ зоригжуулж . урамшуулж байх - хүүхдүүдээ дэмждэг эцэг эхчүүд маш чухал

Бид 1 хичээл дээр ихэвчлэн 3-4 хуудас даалгавар өгдөг. Зарим тохиолдолд бид хэцүү . хүүхдийг сорьсон даалгавруудыг өгдөг. Хэрэв хүүхэд тань гэрийн даалгавараа хийж чадахгүй байгаа тохиолдолд та хийлгүй үлдээ гэхийн оронд , оролдоод үз, чадахаараа хийгээд үз гээд хэлээрэй. Бидний нэг зорилго бол хүүхдүүдийг хүнд хэцүү үед ч бууж өгдөггүй , чадахаараа хийдэг хүүхдүүд бэлдэх юм.

Бүх хүүхдүүд тогтсон цагын хуваарьтай байдаг тул цагийн хуваариа солих нь бидэнд хүндрэлтэй байдаг. Гэхдээ ямар нэг асуудал гарч хуваариа солихоос аргагүй болсон тохиолдолд бидэнд мэдэгдэнэ үү, таны хуваарьт тааруулсан цаг гаргах гэж хичээх болно.

With 24+ hours’ notice, you can schedule one make-up per month. Missed classes without notice are not made up. No make-ups for holidays. If the teacher cancels, a make-up will be provided.

  • Та 952-220-5716 утсаар залгаж эсвэл мэссэж бичиж болно.
  • Ажлын цагаар цаг аван уулзаж болно.
  • Байнгын холбоотой байх нь хүүхдүүдийн ахицид чухал юм.