MGL Math Center-д тавтай морил!

MGL Math Center нь хүүхэд бүр математикийг ойлгож, сайжрах боломжтой гэж итгэдэг. Манай зорилго бол математикийг ойлгоход хялбар болгох, өөртөө итгэлтэй болох, сурлагадаа амжилт гаргахад нь туслах юм.

Үүсгэн байгуулагчтай танилц

Сайн байна уу, миний нэр Болдбаяр-н Өсөхбаяр, харин сурагчид маань намайг Bryan гэж дууддаг. Би ахлах сургуульд байх үеэсээ л математикийн хичээл заах дуртай байсан. Ахлах сургууль, их сургууль түүнээс хойшид ч математикийн хичээлээ заасаар байгаа билээ . Ковид-19 цар тахлын үед сурагчдад онлайнаар сурахад нь тусалж, энэ туршлагаас улбаалан MGL Math Center-ийг Иллинойс мужид байгуулсан.

Сүүлийн 10 жилийн хугацаанд зуу зуун сурагчдад хичээлд нь тусалж байна. Тэдний олонх нь ахисан түвшний ангиудад орж, математикийн хичээлдээ онц авсан билээ. Гэвч миний зорилго бол зөвхөн дүнг нь сайжруулаад зогсох биш бууж өгөлгүй зүтгэх , анхаарлаа төвлөрүүлэх , бие даан сурах гэх мэт чухал чадваруудыг суулгах юм . Энэ чадварууд зөвхөн хичээлийн дүнг сайжруулах төдийгүй амьдралын бүхий л үед хэрэгтэй юм.

Person in office with documents and awards.
Kangaroo Olympiad Students

Бид юу санал болгодог вэ?

Бид 2-р ангийн үржүүлэхийн хүрднээс эхлээд ахлах сургууль, коллежийн элсэлтийн шалгалтанд бэлдэх гэх мэт бүх түвшний математикийн сургалтыг явуулдаг. Мөн математикийн олимпиад тэмцээнд бэлдэх хөтөлбөртэй.

Цөөн хүүхэдтэй ангиуд – 5 сурагчаас ихгүй тул анхаарал хандуулах боломж илүү сайн.

Чанартай сургалт – Чанартай боловч боломжийн үнэтэй хичээлүүд.

Гэрийн даалгавар – Ойлголтоо бататгаж, хурдан сайжрахад тусална.

Уян хатан хуваарь – Ерөнхий анги 1 цаг, харин ACT/SAT шалгалтын бэлтгэл 2 цаг үргэлжилнэ, 7 хоногт 1-2 удаа хичээллэнэ.

Шударга үнэ – Түвшин, хэрэгцээнээс хамаарч төлбөр цагийн $25-$50 хооронд хэлбэлзэнэ.

Яагаад биднийг сонгох вэ?

Амжилтын баталгаа – Манай олон сурагч өндөр ахисан түвшний ангиудад шилжин суралцаж, маш сайн үнэлгээ авч байсан.

Experienced Teacher ✅ Туршлагатай багш – 10 гаруй жилийн турш математикийн чиглэлээр зааж ирсэн.

Бие даасан сурах арга – Зөвхөн дагаж мөрдөх бус, өөрөө сурах чадвар олгоно.

Эерэг орчин – Сурахад тайван, хөгжилтэй уур амьсгалыг бүрдүүлнэ.


Холбоо барих

952-220-5716

info@mgltutor.com


Ажлын цаг

Даваа-Баасан: 16:00 - 20:00

Бямба гараг: 11:00 - 16:00


Биднийг эндээс олоорой

Милвуаки өргөн чөлөө 1205, Гленвью, IL, 60026